С.Батдөл нь нийтийн албан тушаалтан буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн. Нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт буруутгагдсан.
С.Баттулга нь С.Батдөлийн хахууль авсан үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон, мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж өөрийн нэр дээр орон сууц худалдан авч мөнгө угаасан гэмт хэрэгт,
Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нар нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор С.Батдөлд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Батдөлийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж, нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,
нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 12 жилээр тогтоож,
шүүгдэгч С.Баттулгыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жилээр тогтоож,
Р.Дашбилэгийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай бүлэглэж, албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.970.000 төгрөгөөр торгох ялаар,
Б.Энхмандахыг бусадтай бүлэглэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдаар дамжуулан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11.485.000 төгрөгөөр торгох ялаар,
Д. Адъяацэрэнг бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдаар дамжуулан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Б.Эрдэнэхүүг бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Ж.Багамонголыг өөртөө давуу байдал бий болох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.
Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсан.
Үүнд: анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөлд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2-8 жилийн хорих ялын хамгийн дээд буюу 8 жилийн хорих ял оногдуулсан талаараа дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж 7 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар /мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж гэж/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан тухайн зүйл, заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, нийт хорих ялын хэмжээ 12 жил байсныг 10 жил болгож өөрчилсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээлэв.
Гэртээ 7.3 тэрбум төгрөг хадгалж байсан С.Батдөлийг 8 жилийн хорих ялаар шийтгэв |
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10
2024-12-11 10:43:49
2024-12-11 09:46:24
2024-12-11 09:45:24