"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зарласан "Олон улсын лабораторын барилга барих, тоног төхөөрөмж нийлүүлэх" /202201151 дугаартай тендерт тус үйлдвэрээс шаардсан 3.4, 3.5 заалтуудыг хангаагүй " "Би энд Би" констракшн" ХХК-ийг ялуулжээ. Уг тендерт үнэлгээни хорооны даргаар Т.Ариунсан, нарийн бичиг н.Энхчулуун нар нөлөөлсөн байж болзошгүй гэв.
Компанийн тухайд өмнө нь " Уурхайчин 1" хороололд ажил авч байсан "Хемон" констракшн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Уурхайчин 1 хорооллын тендерт ялахад мөн Т.Ариунсан нөлөөлж, тус компаниас таван өрөө байр авсан гэх мэдээлэл ч байгаа юм.
Энэ мэтээр тендер будилуулдаг албаныханд хууль хяналтын байгууллага шалгаж, хариуцлага тооцох уу?
Баримтаар: Тендерт ялсан компанийн эзэмших тусгай зөвшөөрөл болон үйлдвэрийн шаардлага, тендерт оролцсон компаниудыг хавсаргав.
Etimes.mn
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ЫН 30 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ ӨӨРИЙНХ НЬ ШААРДЛАГЫГ БҮРЭН ХАНГААГҮЙ КОМПАНИЙГ ЯЛУУЛЖЭЭ |
|