Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг танилцуулав. 
	
	Тэрбээр “Нийслэлийн Засаг даргаас эрх шилжиж ирсэн 270 захирамж, төсөл, арга хэмжээ бий. Тендер зарлаагүй 139 ажил байгаа нь нийт төслийн 51.5 хувь. Тендер зохион байгуулалт 48.5 хувьтай байна.
	
	Тодруулбал, зураг төсөл, ажлын даалгавар ирүүлсэн 133, зураг төсөв, ажлын даалгаваргүй 137 ажил байна” хэмээгээд захиалагчийн хяналт тавих 17 байгууллага тус бүрээр мэдээлэл өглөө. Мөн зураг төсөв, техникийн тодорхойлолт ирүүлээгүйгээс тендер зарлах хугацаа хойшилж байгааг хэлж байв.
	Хотын дарга олон жил дамжин ашиглалтад ороогүй, царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг жагсаалтыг гаргаж, танилцуулахыг Нийслэлийн Боловсролын газрын даргад үүрэг болгов.
	
	Мөн боловсролын барилга ашиглалтад орохгүй удаж байгаа нь тендер сонгон шалгаруулалт хууль бус явагдаж, авлига үүссэнтэй холбоотой тул АТГ-т энэ барилгуудыг шалгуулна гэдгийг онцолж байлаа.
10 мянгаас дээш хүн амтай ч сургууль, цэцэрлэггүй зургаан байршилд газрын асуудлыг шийдэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Тухайлбал, “Голден парк” хотхон, “Алтай” хотхон, “Кинг тауэр”, “Хан хиллс” зэрэг хороололд сургууль, цэцэрлэг байгуулах юм. Сургууль, цэцэрлэгийн газрыг шийдээгүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, хуулийн дагуу газар авсан эсэхэд шалгалт хийхийг мөн Хотын дарга үүрэг болгожээ.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn
| Сургууль, цэцэрлэгийн "царцсан" барилгуудыг АТГ-т шалгуулна | 
  
 
      
       
  
  
 
 “Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо 
      2025-11-04 15:12:56
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38