ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн гэм бурууг тогтоох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатарын шүүхэд 10.00 цагаас болно. Түүнийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 22.1-3-т зааснаар буруутган шүүх юм.
Тус зүйл ангид, Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Шүүх хуралд шүүгчээр Д.Мөнхтуяа, улсын яллагчаар Р.Батнасан, Б.Долгион, Сайд асан Б.Батзоригийн өмгөөлөгчөөр Б.Мөнхбат нар оролцох юм.
Сануулахад, УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн баасан гаригт бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад өгөөд байгаа билээ.
УИХ-ын гишүүн Б.Батзоригийг өнөөдөр шүүнэ |
|