Бямба, 2024-11-23
Төрийн албаны хууль үйлчилдэггүй дарга нар

Тэтгэврийн насанд хүрсэн бол албаа чөлөөлөх тухай хуулийн зохицуулалт бий. Гэтэл энэ заалт төрийн албанд насаараа дарга хийж буй дарга нарт хамааралгүй болоод удаж байна. Нэг үгээр агентлаг газрын даргын алба тэтгэвэрт гардаггүй аж. Өчигдөр цахим орчинд Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж. Бямбадоржийн будлиу үг түүнийг элэг доог болгоход хүрлээ. Үүнээс үүдэн төрийн өндөр албан тушаалд насаараа ажилласан түүнийг тэтгэвэрт гарах болсон гэдгийг сануулах хүн цахим орчинд олон байв. 
 
Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж 1954 онд Ховд аймагт төржээ. Хуульд зааснаар Ж.Бямбадорж дарга тэтгэврийн гарах насандаа хүрчихсэн. Түүний хувьд 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010 оноос хойш Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна. Сүүлийн 20 шахам жил төрийн өндөр албан тушаалыг тасралтгүй хашиж ирсэн байгаа юм. Гэвч хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдэг үгийг биелэл болгосонгүй. Нас өндөр болсон ч хааныхаа албыг хаших хүслээ дарж чадсангүй бололтой. 
 
Төрийн албаны тухай хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” хэмээх заалт бий. Гэвч энэ заалт мөрдөгдөхгүй байгаагийн олон жишээ байна. 
 
Тухайлбал, ТЕГ-ын дарга Д.Гэрэл. Тэрбээр 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Мөн л тэтгэврийн насандаа хүрчихсэн ч даргын албаны тушаалаа хашсаар байна.  Тагнуулийн газрын дарга 70 насыг хүргэж яваа. Гэхдээ түүнийг чөлөөлсөнгүй. 
 
Мөн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нь 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуулийн дагуу төрийн албан хаах насны дээд хязгаар нь хоёр жилээр хэтэрчихсэн яваа ч тэр СЕХ-ын даргын албан тушаалаасаа буух хүсэлгүй байгаа бололтой. 
 
Ийнхүү төрийн өндөр албан тушаалд шигдчихсэн байгаа дарга нараа хуулийн дагуу гавьяаных нь амралтыг эдлүүлэх болсныг ТАЗ-ийнхөнд сануулмаар байна. 
 
Үргэлжлэл бий....
 
О.ОНОН
Olloo.mn

Төрийн албаны хууль үйлчилдэггүй дарга нар
2020-04-14 11:31:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0