Өмнөговь аймгийн Цагаан хад чиглэлд тээвэр эрхэлдэг нэр бүхий жолооч нар “Ми ми” гэх донтуулагч мансууруулагч бодисыг Улаанбаатарт аваачиж худалддаг тухай гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Энэхүү мэдээллийг шалгуулах хүсэлтийг хэвлэл мэдээллийн ажилтан цагдаагийн байгууллагад өгсөн гэх ба тэрбээр тус бодисын тухай нэвтрүүлэг бэлтгэх явцдаа Цагаан хаданд тээвэр хийдэг автомашины жолооч нарын яриаг бичиж, баримтжуулж авсан тухай дурджээ. Энэхүү өргөдлийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.
Тус бодисыг БНХАУ-д мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хориотой эмийн жагсаалтад оруулж, хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг. Учир нь тус бодисын 90 хувь нь кофейн буюу сэргээшээс бүрддэг ба сэргээш нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад албан ёсоор багтдаггүй ч хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, нойргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.
Цагаан хаданд “Ми ми” худалддаг жолооч нарыг шалгуулах хүсэлт гаргажээ |
|