Лхагва, 2024-05-08
Зам тээврийн ослоор 3 хүн амиа алджээ

Өнгөрсөн хоногт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 206 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 144 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. 
 
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
 
Тодруулбал, 2021.02.10-ны өдөр 01.12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ХУД-ийн ЗДТГ-ын хойд замд Doosan SD300N авто ачигч /ковш/ маркийн автомашин Mitsubishi Delica, Toyota prius  маркийн автомашинуудтай мөргөлдөж, Toyota prius  маркийн автомашины жолооч Э-н амь нас хохирсон.
 
2021.02.09-ний өдөр 16.00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Толбо сум 2-р баг “Багийн төв” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 13км/ асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч Т, Г нарын 2 хүний амь нас хохирсон.

Зам тээврийн ослоор 3 хүн амиа алджээ
2021-02-10 10:48:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ