Лхагва, 2024-12-04
Сэрэмжлүүлэг: Ой гарантай хүү долоон настай эгчтэйгээ галд өртөж нас баржээ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын  төвөөс баруун хойд зүгт 55 км зайд орших “Бор даргавай” гэдэг газарт өчигдөр 15:30 цаг орчимд таван ханатай гэр шатжээ.
 
Энэ тухай мэдээллийг онцгой байдлын алба 15:46 цагт хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.
 
Гэр нь шатсаны улмаас долоон настай эмэгтэй, ой долоон сартай эрэгтэй нар галд өртөж нас барсан харамсалтай явдал болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
Иймл бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхих, хүүхдүүдээ орхиж явах бол хаалгаа гаднаас нь цоожилж үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна. 

Сэрэмжлүүлэг: Ой гарантай хүү долоон настай эгчтэйгээ галд өртөж нас баржээ
2021-02-23 11:17:49
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ