Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 363 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж бэртсэн байна. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргүүлэх хэлбэрээр дөрөв, автомашин мөргөлдөх хэлбэрээр гурван осол тус тус бүртгэгдсэн байна. Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 113 зөрчил илрүүлсний 73 нийслэлд, 40 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан зөрчлүүд нэмэгдсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгуууллагаас анхааруулж байна.
Согтуугаар машин жолоодсон 113 жолоочид хариуцлага тооцлоо |
|