Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.06-ны өдөр нийт 205 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 152-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
2020.01.06-ны өдрийн 17.20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг “Улаан-уул” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 7км-т/ шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй, Ж нас барсан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Зам тээврийн ослын 152 дуудлага бүртгэгджээ |
2025-06-25 14:22:06
2025-06-10 11:31:19
2025-06-10 11:28:43
2025-06-10 11:27:48
2025-06-10 11:26:45
2025-06-02 09:52:59
2025-06-02 09:51:24
2025-06-02 09:50:39
2025-05-30 13:52:43
2025-05-29 10:46:30