Бямба, 2024-11-09
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шүүх хурал хойшиллоо

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өнгөрсөн 2018 оноос авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
 
Тэгвэл энэхүү хэргийг шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт товлогдсон ч энэ сарын 28-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшиллоо.
 
Учир нь, яллагдагч Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд ирээгүй бөгөөд шүүх хуралдааны оролцогч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
 

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шүүх хурал хойшиллоо
2020-01-13 13:17:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ