“Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Тус хэлэлцүүлгээс хуульд тусгуулах саналаа нэгтгэж, зөвлөмж гаргах бөгөөд эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэх юм байна.
Монгол Улсын анхан шатны шүүхэд 2014 оны хоёрдугаар сараас эвлэрүүлэн зуучлал нэвтэрч эхэлсэн бөгөөд долоон жил болж байна. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд нийт 130 мянган өргөдөл, нэхэмжлэл хүлээн авчээ. Үүнээс 94,893 өргөдөл, нэхэмжлэлд ажиллагаа хийгдсэн байна. Эдгээр өргөдөл, нэхэмжлэлийн 63,635 буюу 68.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан байна.
Нийт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн 94,893 өргөдөл нэхэмжлэлийн 71,500 өргөдөл нэхэмжлэл буюу 73.4 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 472 өргөдөл, нэхэмжлэл буюу 0.7 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 23,521 өргөдөл, нэхэмжлэл буюу 25.7 хувь нь гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргаан тус тус эзэлж байгаа юм.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхэд нэвтэрснээр иргэд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжийг олгосноос гадна, шүүхийн ачааллыг 25 хүртэлх хувиар бууруулсан ач холбогдолтой.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Энэхүү хууль нь эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэх шүүхийн бус аргыг хэрэглэх эрх зүйн үндсийг бий болгосон. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчим, арга, хэлбэр, онцлог шинжид тулгуурласан хэм хэмжээг агуулсан хэдий ч тухайн зохицуулалтыг хэрэгжүүлэх процесс ажиллагааны зарим зохицуулалт хийгдээгүй, зарим ажиллагааг хэт ерөнхийлөн заасан зэрэг дутагдалтай талтай.
Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчид, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчидын танхимын төлөөлөл, багш, эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл
| "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхэд нэвтэрснээр иргэд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжийг олгож байна" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24