Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баян сум, Баянжаргалан сумын Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг /2022.03.01/ хянан хэлэлцлээ.
“Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК болон “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудаас шүүхэд хандаж, ашиглаагүй газарт төлбөр төлөхтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр ханджээ. Улмаар Төв аймгийн Баян, Баянжаргал сумын Засаг дарга нарын хууль бус тогтоолыг хүчингүй болгуулах гомдол ирүүлсэн байна.
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 627 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Улмаар “Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-ийн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх
| Ашиглаагүй газарт төлбөр төлөхөөс татгалзсан гурван компанийн гомдлыг хангав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24