Бямба, 2024-11-23
Хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна

2020.01.25-26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 381 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 263-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
 
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсний 1 хүүхэд байна.
 
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
 
Мөргөлдөх хэлбэрээр-2
Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3 тус хөдөлгөөнд оролцсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 
 
Өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоосон учир нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна
2020-01-27 09:30:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0