Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг эрчимжүүлж, зогсоолын хүрэлцээтэй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байгааг нийслэлээс мэдээлсэн. Тодруулбал, зогсоол, талбайн хүрэлцээ муутайгаас иргэд нэгдүгээр эгнээ болон зөвшөөрөлгүй хэсэгт машинаа түр хугацаанд байршуулдаг. Ингэж орхисон машиныг жолоочид мэдэгдэхгүйгээр ачиж байгаагаас гадна E-Policy аппликейшнд мөн торгууль бичдэг байв. Иргэд үүнийг эсэргүүцсэн учир Хууль зүй дотоод хэргийн яам болон бусад холбогдох албаныхан журамд нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн. Үүний хүрээнд эхний ээлжид 2022 оны арваннэгдүгээр сарын 30-наас нэгдүгээр эгнээд түр зогссон машиныг ачихаа болиод байгаа. Харин зөвшөөрөлгүй, машин тавихыг хориглосон тэмдэглэгээтэй газарт тодорхой хугацаанд орхисон машиныг ачиж буй.
Тэгвэл Авто зогсоол удирдлагын төвөөс өгсөн мэдээллээр “Журамд шинээр өөрчлөлт орох хүртэл хуучин заалтууд үйлчилнэ. Машин ачилтын төлбөр болох 60 мянган төгрөг бол зөвхөн ачиж, зөөвөрлөх үйлчилгээний хөлс.
Уг нь түр болон зогсохыг хориглосон тэмдэгтэй газарт байршуулсан машиныг ачихад 60 мянгаас гадна торгууль тооцдог. Одоо энэ торгуулийг тооцож эхэлж байгаа. Хуучин журамд байсан ч хэрэгждэггүй байсан. Тиймээс зөвшөөрөлгүй газарт байршуулсан машинаа журмын хашаанаас авахад нэмэлт торгууль төлнө” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын зөвлөл хуралдаж, “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нэгдүгээр сарын 27-нд хэлэлцсэн байна. Тус хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 101 дүгээр журамд оруулах саналыг боловсруулжээ. Үүнд:
| Зөвшөөрөлгүй газарт машинаа байршуулбал нэмэлт торгуультай |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54