Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсэг 7 хоног бүрийн Баасан гарагт иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллахаар болсон.
Энэ хүрээнд ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Б.Уянга нар өнөөдөр /2023.04.07/ иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, 08:30-12:30 цагийн байдлаар утсаар 19 санал гомдол, 32 иргэнтэй биечлэн уулзаж санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч ажиллалаа.
Ажлын хэсэг нь анхан, дунд шатанд төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авлига өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж буй үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
| “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсэг 11-11 төвд ажиллалаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24