Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж заасан. Энэ дагуу аж ахуйн нэгжүүдийн цалингийн зардал, ажлын байрны тоонд хэрхэн өөрчлөлт гарсныг судлахад, нэг ажилтны сарын дундаж цалин 25.5 хувиар буурч, нийт ажилтны цалингийн зардал сард дунджаар 25.1 хувиар, ажлын байрны тоо дунджаар 46 хувиар тус тус өссөн байна.
Хөдөлмөрийн шинэчилсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад тулгарч буй асуудлын талаар өнгөрсөн Даваа гариг (2023.04.10)-т МҮХАҮТ, МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлөөс компаниудын хуулийн зөвлөх, хүний нөөцийн асуудал хариуцсан захирал, менежерүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцов.
Хэлэлцүүлэгт оролцогчид уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног болсноос шалтгаалж, орон тоогоо нэмсэн ч ажиллах хүчний хомсдолд орох болсон, ажилтны хувьд цалин хөлсний орлого буурсан зэрэг ажилтан, ажил олгогч талуудад хохиролтой үр дагавартай байгааг хэлсэн байна. Иймд уян хатан байдлаар, талууд гэрээгээрээ зохицуулдаг болох, уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын ээлжийн амралтыг нарийвчлан зохицуулах, үндсэн цалин бус, дундаж цалин хөлсийг баримтлан нэмэгдэл хөлс, олговрыг тооцон олгож байгааг өөрчлөх зэргээр санал бодлоо илэрхийлжээ.
“Скайтел” компанийн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал, МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Б.Жамбалсүрэн ажлын бүтэн бус, цагийн ажилтны хөдөлмөрийн харилцаа, ээлжийн ажлын цагийн зохицуулалт, илүү цагийн хязгаарлалттай холбоотой хүндрэл үүсч байгааг хэлсэн байна. “Оюутолгой” компанийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан уртын ээлжийг хатуу тогтоосныг уян хатан болгох, илүү цагийн тооцооллыг нэг мөр ойлгох талаар саналаа илэрхийлжээ.
“М-Си-Эс проперти" ХХК-ийн хуулийн ахлах зөвлөх Э.Банзрагч “Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулахдаа харилцан хамаарал бүхий бизнес эрхэлдэг компаниуд сул зогсох үедээ өөр хоорондоо ажиллах хүч нийлүүлж ажиллуулах боломжийг хязгаарласан, уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах талаар зохицуулсан. Энэ нь газар тариалан, хөдөө аж ахуй зэрэг бусад салбарын ажилтнуудын уртын ээлжээр ажиллахыг хязгаарласан зохицуулалт болсон. Уртын ээлжээр ажилладаг ажилтны нөхөн амрах хугацааг тодорхой заагаагүй, уртын ээлжээр ажиллах хугацааг 14, 14 хоног хэмээн хатуу тогтоож өгсөн нь ажиллах, амрах хугацааг талууд харилцан тохиролцож, Хөдөлмөрийн гэрээгээрээ зохицуулах боломжийг хааж байна” гэв.
Уртын ээлжийг хатуу тогтоосныг уян хатан болгох хэрэгтэй гэв |
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10
2024-12-11 10:43:49
2024-12-11 09:46:24
2024-12-11 09:45:24