Монгол Улсын иргэн Буяндорж нь нэр бүхий прокуроруудын авлига авсан гэх баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод өглөө.
Буяндорж: Би 1996 оноос хойш 25 жил бизнесийн салбарт ажиллаж байгаа. Хууль хяналтын байгууллагын зарим албан хаагчдын авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлсэн учраас Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж байна.
“Ноёд” группын охин компани болон “ноёд трансинг” копманийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэн дээрэмдэж авсан. Үүний уршгаар би хууль шүүхийн байгууллагаар сүүлийн 9 жил шалгагдаж, Монгол Улсын шүүхээс миний хэргийг цагаатгасан учраас энэхүү гомдлыг гаргаж байгаа юм.
Миний компанийг дээрэмдэж авсан, надаас 100 мянган долларын авилга өгөхийг шаардсан, зарим прокуроруудын зохион байгуулалттай үйл ажиллагааг онцолж ярих нь зүйтэй гэж бодож байна. Энд бол Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, Мөн нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор байсан, одоо УЕП-т прокурор хийж байгаа Сандагсүрэн, Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор байсан Халиун нарын үйл ажиллагаатай холбоотой гомдол байгаа.
Миний хэргийг шалгах явцад Халиун нь 100 мянган ам.доллар нэхэж, шантаажилж, дарамталсан. Тэр үед хэрэгт шалгагдаж байсан учраас түүний хэлсэн, түүний санал болгосон, гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй очиж гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл 10 мянган ам.долларыг нь урьдчилгаа өгөх ёстой. 90 мянган долларыг хэрэг ашигтай шийдэгдсэн тохиолдолд өгнө гэж хэлсэн. Үүнийг өгөх боломжгүй гэж хэлсэн. Ингэж хэлсний төлөө Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар зүйлчлэн цагдан хорьсон.
Би 16 удаагийн шүүх хуралд орж, миний компанид 25 тэрбум төгрөгийг хохирол учирсан. Нэг жишээ баримт гарган дурдаж байна. Бизнес эрхлэгч нарын бизнесийг булаадаг, дээрэмддэг төрийн байгууллагын хүчээр айлган сүрдүүлдэг, дарамталдаг энэ ажиллагааг таслан зогсоохын тулд тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа учраас Монголын төрд итгэх итгэл маань сэргэж, энэ үйл явдал, нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх гэж итгэж найдаж, 35 хуудас нотлох баримтыг төрийн тэргүүндээ гомдол гаргаж өгч байна.
Үүнээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газрын зарим мөрдөгчид, прокурор, шүүгч нарын сүлжээний зохион байгуулалттай ажиллагаа оролцсон байгаа. Энэ материал дотор бүгдийг оролцуулсан байгаа.
Зөвхөн нэг шүүгчийн нэрийг хэлье гэж бодож байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Алтанцэцэг өөрийн албаны бүрэн эрхээ хэтрүүлж, хуулиар эрх хэмжээгээ хэтрүүлж бусдын нөлөөнд автан хууль бус шийдвэр гаргаснаас болж манай компани 25 тэрбум төгрөг алдахад хүрсэн. Энэ бүх хууль үйл ажиллагааг таслан зогсоож өгнө үү. Шударга ёсны тэмцэлд албан ёсоор орж байгаагаа илэрхийлье” гэв.
З.Энхболд: “Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил үүсгээд, прокурор, шүүгч нар нь мини хонгил үүсгээд Буяндорж шиг олон бизнесменүүдийг дарамталж байгаа бол одооноос эхлээд өргөдлөө өгч болно. Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг томилдгийн хувьд прокурорууд дээр маш хурдан арга хэмжээ авна.
Г.Буяндорж шиг дарамтлуулж байгаа бизнесменүүдийг одооноос өргөдлөө өгч болно гэлээ |
|