Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэх төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, иргэдээс тавдугаар сарын 9-нөөс эхлэн 30 хоногийн хугацаанд санал авч эхэллээ. Жолоочийн үнэмлэхийн шинэчлэлийн талаар ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвийн дэд дарга Ч.Баяржаргалаас тодрууллаа.
Тэрбээр “Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа жолооны үнэмлэхийн загвар хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2019 оны А48 дугаар тогтоолын тушаалаар батлагдсан. Сүүлийн үед Европын холбооны гишүүн орон (Чех, Унгар, Бельги гэх зэрэг) -уудад оршин сууж ажиллаж, амьдарч байгаа иргэдийн Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх бусад улсын Венийн конвецийн шалгуурыг бүрэн хангаагүй гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нь гадаад улсад суух монгол иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа учраас судалгаа шинжилгээ хийж өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа Гадаад харилцааны яаманд ирүүлсэн. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарч, Монгол Улсын жолооны үнэмлэхийн загварыг Венийн конвеци нийцүүлэх талаар судалгаа шинжилгээ хийж одоогийн танилцуулсан төслийг боловсруулсан.
Хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой Улсын бүртгэлийн газраас иргэдийн регистрийн дугаарыг кодлуулсан. Үүнтэй уялдуулан жолоочийн үнэмлэх дээрээс регистрийн дугаар, төрсөн газрын мэдээллийг хассан.
Шинэчлэн боловсруулсан загвар нь одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй загвараас хэмжээ, өнгөний хувьд ялгаагүй. Доторх мэдээлэлд бага хэмжээний өөрчлөлт орж байгаа” гэлээ.
Жолоочийн шинэ үнэмлэх дээр бичигдэх мэдээллүүд:
Жолоочийн үнэмлэхийн зүүн дээд өнцөгт Монгол Улсын “Төрийн далбаа”, баруун дээд өнцөгт цэнхэр өнгийн дүрсэн дотор “MGL” гэсэн ялгах тэмдэг, ар талын баруун хэсэгт жолоочийн үнэмлэхэд агуулагдах мэдээллийн тайлбарыг англи, монгол хэлээр бичиж, нүүрэн талд олон улсын QR code ашиглан цахим хэлбэрээр шалгах хаягийг тус тус тусгана. Нүүрэн талд хэт ягаан туяаны тусгалд тодрох олон улсын шаардлагад нийцсэн холограммын нууцлалтай байна.
Жолоочийн үнэмлэхийн цахим чипэнд агуулагдах мэдээлэл
Загвар хэрэгжиж гарсантай холбоотой үнэд өөрчлөлт орохгүй. Мөн Улсын төсвөөс нэмэлт хөрөнгө төсөвлөөгүй. Хуучин үнэмлэхтэй адил 12500 төгрөг. Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсантай холбогдуулан иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон болон нөхөж олгох тохиолдолд шинэ загварын үнэмлэхийг олгох аж.
Жолоочийн үнэмлэхнээс зарим мэдээллийг хасна |
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10
2024-12-11 10:43:49
2024-12-11 09:46:24
2024-12-11 09:45:24