Баасан, 2024-11-22
НДЕГ-ын дарга асан Ч.Уртнасанг үргэлжлүүлэн хорих эсэх ШҮҮХ ХУРАЛ болно

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг цагдан хорих захирамжийг энэ сарын 05-ны өдөр гаргасан байна. 
 
Шүүхээс тэднийг яллагдагчаар тооцон, 30 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргасны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн юм. 
 
Тэгвэл өнөөдөр анхан шатны шүүхээс гаргасан Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг саатуулах захирамжийг “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”-ийн Ерөнхий шүүгч тэдний гомдлыг давж заалдах журмаар хянах шүүх хуралдаан 11:00 цагт товлогдсон байна.  Хэрэв анхан шатны шүүхийн захирамжийг Ерөнхий шүүгч хүчингүй болговол тэд цагдан хорионоос суллагдах ажээ.

НДЕГ-ын дарга асан Ч.Уртнасанг үргэлжлүүлэн хорих эсэх ШҮҮХ ХУРАЛ болно
2020-02-11 09:40:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ