Даваа, 2024-04-15
Оросын хакерууд Европын цэргийн байгууллагуудыг онилжээ

ОХУ-ын армитай холбоотой хакерууд Европын цэрэг, эрчим хүч, тээврийн байгууллагуудыг онилсон бөгөөд хэд хэдэн удаа сүлжээнд нь амжилттай нэвтэрч чадсаныг илрүүлжээ. Дайны үед барууны засгийн газрууд болон технологийн компаниудын хамгаалалт харьцангуй чанга байсан ч Оросын хакерын ажиллагаа ил болов.

Украин дахь Оросын армийн хүч сулрахын хэрээр Кремлийн хакерын багууд Киевийг дэмждэг барууны ложистик, тээврийн компаниудын сүлжээг тандаж, байлдааны талбар эсвэл геополитикийн салбарт давуу тал болж болзошгүй мэдээлэл хайж байна. Оросын хакерууд 2022 оны дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Майкрософтыг судалжээ. Майкрософт компани Мягмар гаригт энэ мэдээллийг олон нийтэд ил болгож, хэрэглэгчдийг өөрсдийн програм хангамжаа шинэчлэхийг уриаллаа. Ойролцоогоор 15 байгууллагыг ОХУ онилсон байж болзошгүй байна.

"Майкрософт компани нь хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, хамгаалалтыг хангах үүднээс энэ сард аюулгүй байдлын шинэчлэлтийг гаргасан. Шинэчлэлтийг идэвхжүүлсэн хэрэглэгчид хэдийнэ хамгаалалагдсан гэсэн үг" гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

ОХУ-ын цэргийн тагнуулын "GRU" агентлагийг АНУ-ын албаныхан буруутгаж буй. Украин, Польшийн тээвэр, ложистикийн байгууллагууд өнгөрсөн оны аравдугаар сард халдлагад өртсөн. Энэ халдлагад Майкрософт компани "GRU" агентлагтай холбоотой хакеруудыг буруутгажээ.

Эх сурвалж: CNN


Оросын хакерууд Европын цэргийн байгууллагуудыг онилжээ
2023-03-16 12:48:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ