Мягмар, 2024-03-19
Оросын зэвсгийн үйлдвэрлэл барууныхнаас дутахгүй болсон гэв

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Дмитрий Медведев Москвагийн цэргийн үйлдвэрлэл нэмэгдэж, барууныхнаас дутахгүй зэвсэг үйлдвэрлэж эхэлснийг мэдэгдэв.

"Цэргийн үйлдвэрлэл нэмэгдэж, ихэнх үйлдвэр гурван ээлжээр ажиллаж байна. Би өөрөө байнга үйлдвэрүүдээр очиж байгаа болохоор юун түрүүнд үүнийг хэлье. Хамгийн орчин үеийн орос маягийн зэвсэг үйлдвэрлэж, цэргүүдийг өдөр бүр хэрэгцээтэй зүйлсээр нь шууд хангаж байна. Бид цэргийн, тусгай гээд олон төрлийн зэвсэг үйлдвэрлэдэг" гэж Медведев хэллээ.

Тэрбээр энэ яриандаа "Т-90М Прорыв" танкийг онцолжээ. "Энэ танк нь барууны Ирвэс, Чэлленжер болон Абрамс танкуудыг давж гарахуйц дэлхийн шилдэг танк" гэв.

"Тэд нар байнга л амны уншлага шахам болчихсон Himars-аа ярих юм. Энэ нь их үнэтэй зэвсэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ бидэнд үүнээс дутахгүй зэвсэг байгаа. Яг адил нарийвлалтай, тусгал нь ч ижил илүү дээр зэвсэг бий. Дайснууд биднийг бүхнээ алдсан гэж бодоод байх шиг байна. Зогсоо зайгүй л зэвсэг, танк нь дууслаа гэж хоорондоо ярьж байна. Бид энэ жил 1500 танк үйлдвэрлэнэ" гэж тэр хэллээ.

Тагнуулын мэдээллээс үзвэл ОХУ-ын арми 1940-1950 онд үйлдвэрлэсэн хуучны Т-54/55 танкуудыг Украин руу илгээж эхэлжээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA


Оросын зэвсгийн үйлдвэрлэл барууныхнаас дутахгүй болсон гэв
2023-03-24 16:27:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ