Бямба, 2024-04-20
Леброны өмсгөл борлуулалтаараа №1

“Лос Анжелес Лейкерс”-ийн довтлогч “Хаан” Жэймсийн өмсгөл борлуулалтаараа ҮСБХ-ны тоглогчдын жагсаалтыг тэргүүлж байна. Жагсаалтыг өнгөрөгч оны аравдугаар сараас он дуустал NBAStore.com-оор борлуулалтын дүн дээр үндэслэсэн гаргасан аж.
 
Хоёрдугаарт ҮСБХ-ны шинэ од “Милуоки Бакс”-ын лидер Яннис Адетокумбо жагссан бол айргийн тавд энэ хоёроос гадна “Алтан мужийн дайчин” Стефен Карри, “Бостон Селтикс”-ийн Жэйсон Тейтум болон “Хьюстон Рокетс”-ын Жэймс Харден нар оржээ.
 
Багийн жагсаалтыг мөн л Сахиусан хотынхон тэргүүлсэн байна. “Лейкерс”-ийн өмсгөл хамгийн их зарагдсан бол араас нь “Бостон”, “Филадельфи”, “Торонто” болон “Милуоки” жагссан байна.

Леброны өмсгөл борлуулалтаараа №1
2020-01-21 10:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0