Баасан, 2024-04-19
Леонарда Ди Каприо Хөвсгөл нуурын эрэг дээр 10 хононо

Холливүдийн алдарт од Леонардо Ди Каприо Оскарт нэр дэвшсэн адал явдалт "Revenant" киноны хүйтэн жаварыг мэдрэхээр Монгол Улсад айлчлах гэж байна.
Тэрээр Монголд ирэх аялалын эрхийг 95,000 доллараар (66,000 фунт стерлинг) худалдан авсан байна. Тэрээр Шведийн судлаач Йохан Эрнст Нилсонтой хамт аялах бөгөөд тэдний аяллын баг Хөвсгөл нуур дээр 10 хонохоор төлөвлөжээ.
 
Ди Каприо өнгөрсөн долоо хоногт болсон буяны дуудлага худалдаагаар энэхүү аяллаа баталгаажуулсан байна. Ноён Нилсон New York Post сонинд аяллынхаа талаар ярихдаа "экспедицид морь унана, шонхор агнана, нүүдэлчин гэр бүлийнхэнтэй хамт хооллоно. Мөн монгол гэрт унтана" гэжээ.
Тэдний аялал ирэх долоо хоногоос эхлэх төлөвлөгөөтэй ажээ.
 
Эх сурвалж:  https://www.nomadicofbluesky.com/post/37951?fbclid=IwAR2jF4Qht_SvB1voQg_t39RZh0oY7zuQsRnsWNCTX01RC_Nmq2yI4234lIg#.XiPFXj-Sr4a.twitter

Леонарда Ди Каприо Хөвсгөл нуурын эрэг дээр 10 хононо
2020-01-20 09:35:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ