Баасан, 2024-07-19
Д.Сумъяабазар: Нийслэлийн үерийн ус буюу инженерийн байгууламжийн мастер төлөвлөгөөг 2020 онд гаргасан

Нийслэлийн засаг дарга үерийн эрсдэлтэй байршлуудад хийсэн зарим судалгааны дүнг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Үерийг ерөнхийдөө гурван төрлөөр хувааж байна. Тодруулбал голын, шар усны, уруйн үер гэнэ. Үүн дээр үл нэвтрэх буюу ус дамжуулах сувгууд нь бөглөрсөн хэсгээс улбаатайгаар үер үүсэж байна.

2020 онд нийслэлийн засаг даргын ажлыг авч байхад голын үерийн ус буюу Улаанбаатар хотын инженерийн байгууламжийн мастер төлөвлөгөөг хийх ажлыг эхлүүлсэн. Уг төлөвлөөгөө энэ оны долоодугаар сард батлаад гурав хоногийн дараа л аадар бороо орсон.

Нийслэлд голын үерийн найман бүсэд хуваагдаж байна. Туул, Сэлбэ, Сэлх, Нарагийн, Баянгол, Дунд гол гэх мэт нийт найман үерийн бүсийн судалгааг мастер төлөвлөгөөндөө оруулсан.

Энэ дотроо онцгой хамгаалалтын, энгийн хамгаалалтын, эрүүл хамгаалалтын бүс гэж хуваагдана. Гэтэл үүнээ энгийн болон эрүүл хамгаалалтын бүсүүд бүр мөсөн байхгүй болсон. Дараагаар нь онцгой хамгаалалтын бүс нь аюултай нөхцөлд орж эхэлсэн. Тэгэхээр үер болоход усанд автаж, асуудлууд үүсэх нь ойлгомжтой байгаа юм. 1970-аад оноос эхлээд инженерийн байгууламж нь голын ус, үерээс хамгаалах системийг хүчтэй хийж байгаад 1990 он хүрээд 0 хувьдаа хүрсэн юм билээ. Түүнээс цааш маш багаар төсөв тавигдаж, 2010 он хүртэл явсаар түүнээс хойш арай дээрдсэн. Энэ нь нийслэл мөнгөгүй байснаас биш Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад үерийн усны хамгаалалт, гуу жалга, байгаль орчныг хамгаалах маш олон төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байдгийг эгүүлэн хот руу өгөх ёстой юм. Үгүй бол нийслэлийн 1.6 сая хүнд тулгамдаж буй үер усны асуудлаас эхлээд бүх хүндрэлүүдийг зохицуулдаг, мэддэг ганцхан мэргэжилтэн хүн бий.

Нийслэлийн захиргаанд байгаль орчны газар, бодлогын судалгааны институц гээд бүх механизм нь байгаа. Гэтэл юу дутдаг вэ гэвэл яамнууд нь бүх зөвшөөрлийг нь салгаад авчихсан байдаг.


Д.Сумъяабазар: Нийслэлийн үерийн ус буюу инженерийн байгууламжийн мастер төлөвлөгөөг 2020 онд гаргасан
2023-08-18 11:11:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0