Бямба, 2024-11-23
Уламжлалт анагаах ухаанаар элэгний D вирусийг эмчлэх боломжтой боллоо

1990 оноос хойш төр хувийн хэвшлийн зургаан их сургууль уламжлалт анагаах ухааны 3200 гаруй эмч сувилагч нарыг бэлджээ. 2021 оны судалгаагаар Монголд 1142 уламжлалт анагаах ухааны их эмч ажиллаж байна. Энэ салбарын “Эмнэлзүй-2023” хурал өнөөдөр болж, уламжлалт анагаах ухааны сэдвээр тус салбарын эмч доктор профессорууд илтгэл тавилаа.

Уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдлын талаар Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн дарга Д.Шинэтуяа, Уламжлалт анагаах ухаан нь 5000 жилийн түүхтэй. Эмнэлгийн уламжлалт анагаах ухаан хөгжөөд 32 жил болж байна. Уламжлалт зан заншилтай уялдуулан монгол хүний бие физиологит тулгуурлаад өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийдэг.

Цаашдаа бид уламжлалт эмчилгээг төрөлжүүлэн хөгжүүлнэ. Энэ нь зүрх, элэг гэх мэт төрөл бүр дээр уламжлалт анагаах ухааны эмчилгээг хийнэ. Дээрээс нь уламжлалт анагаах ухааны сувилахуйн тусламжийг давхар хөгжүүлэх шаардлагатай. Учир нь энэ салбар дээр хүний нөөц дутагдалтай байна гэв.

Тус хурлыг өнгөрсөн жилээс хойш Анагаах ухааны доктор, профессор Н.Төмөрбаатарын нэрэмжит болгожээ.

Монгол Улсад элэгний вирусний халдвар эрс нэмэгдсэн. Энэ талаар Уламжлалт анагаах ухааны ахлах зэргийн эмч магистр Б.Ширчинмаа, Монголд төдийгүй дэлхийд дахинд нүүрлэсэн элэгний D вирусийн өвчинд тохирсон, хүлээн зөвшөөрөгдсөн стандарт эмчилгээ хараахан гараагүй байна. Олон улсад “Бюлервиртид” гэх эмийг хэрэглэдэг.



Гэвч уг эмийн 2мл нь 340 доллар буюу 1.2 сая төгрөг. Эмчилгээний хугацаа нь 6-12 сар байдаг. Харин уламжлалт эмчилгээнд шарын туулга гэх эм байдаг. Энэ туулгыг хавар намрын улиралд өвчтөний биеийн байдлаас хамааран хэрэглэдэг. Монголд B болон D вирусний хавсарсан халдвартай  240 мянган хүн байна. Энэ эмчилгээ нь “Бюлевиртид”-тэй адил хугацаанд элэгний Д вирусийг бүрэн устгаж чадсан. Монголд С болон В вирусний эм байдаг ч B вирустэй давхар халдварладаг Д вируснийх байдаггүй. Тиймээс судалгаагаар энэ эмчилгээг нэвтрүүлэх нь ашигтай гэж үзэж байна.

Тус судалгаагаар сүүлийн таван жилд нийт 54 эмчлүүлэгчийг хамруулжээ. Судалгааны үр дүнд B вирусний идэвхжилийг 69.3 хувь, D вирусийг 52.1 хувь бууруулжээ. Элэгний Д вирусний халдварын гол шалтгаан нь цус, бэлгийн зам, болон ахуйн хэрэглээгээр халдварладаг байна. 



Монгол Улс “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиараа эмийн чанар, аюулгүй байдлын зохицуулалтыг тусгасан байдаг. Монгол Улсын эмийн үйлдвэрлэлийн 2.9 хувийг уламжлалт эмийн үйлдвэрлэл эзэлдэг. Уламжлалт эмийн долоон үйлдвэртэй ба давхардсан тоогоор нийт 1034 эм, 271 төрлийн уламжлалт эмийг үйлдвэрлэж байна. Энэ нь үндэсний үйлдвэрийн эмийн 66.8 хувийг, зах зээл дээрх бүртгэлтэй эмийн 24.5 хувийг уламжлалт эм эзэлж байна. Эмийн түүхийн эдийн 53 хувийг дотоодоос үлдсэн 47 хувийг гадаадаас импортоор авч үйлдвэрлэдэг байна. 

Б.Отгонбаатар 


Уламжлалт анагаах ухаанаар элэгний D вирусийг эмчлэх боломжтой боллоо
2023-03-24 16:36:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0